Виктория Векхэм хандив өргөхийг бус мөстэй ус өөр дээрээ асгуулахыг сонгожээ

2014 оны 8 сарын 22

Америкт “ALS” нийгэмлэг эдгэршгүй хүнд өвчин болох хажуугийн амиотроф склероз өвчинтэй тэмцэх энэхүү нийгэмлэг мөнгө цуглуулахын тулд өвөрмөц кампанит ажил эхлүүлсэн тухай бид мэдээлсэн. Үүнд оролцсон хүн бүр нэг бол хувин дүүрэн мөс шиг хүйтэн усыг толгой дээр цацна эсвэл 100 доллар хандивлах ёстой бөгөөд энэ арга хэмжээнд гурван хүнийг нэрлэх ёстой. Тэгвэл алдартай дуучин, дизайнер Виктория Бекхэм үүнд нэгдэж өөр дээрээ мөстэй ус асгуулжээ. Дэвид Бекхэм хүүгийнхээ хамт эхнэрийнхээ дээрээс хоёр хувин ус асгасан бөгөөд бичлэгээ Виктория цахим хуудаснаа нийтэлсэн. Гэсэн ч түүнийг өөр дээр ус асгуулахаас илүү хандив өргөсөн нь дээр байсан юм гэх шүүмжлэл нэлээд өрнөжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7557
0 эможи
keyboard_arrow_up