"Мөсөн хувинтай сорилт" Холливудаар халдварлаж байна

2014 оны 8 сарын 20

Холливудын алдартнууд нэгэн сайн үйлсийн аянд их сонирхолтой байдлаар хандив өгч байна. Энэ бол "Ice  bucket challenge" буюу ""Мөсөн хувинтай сорилт" юм.

Булчин суларч хөдөлж, алхаж тэр ч бүү хэл ярьж, амьмсгалахад хэцүү болдог "ALC" буюу "Захын амиотрофик хатуурал өвчин"-тэй тэмцэх санд 100 доллар хандивлах, эсвэл өөр дээрээ мөстэй ус асган ердөө 10 доллар хандивлах гэсэн хувилбараас аль нэгийг нь сонгох ёстой ба одууд энэ завшааныг далимдуулан өөрсдийн сайхан бие хаагаа гайхуулах боломж болгон ашиглаад байна. 

Хэн нэгнээс энэ даалгаврыг авсан алдартнууд "Хүлээн авлаа" эсвэл "Татгалзлаа" гэсэн хариу өгч, хүлээн зөвшөөрч байгаа бол 24 цагийн дотор өөр дээрээ ус асгах ёстой. Тэдний дунд Роналду Женнифер Лопес Жастин Тимберлейк, Жастин Бибер, Селена Гомес Опра Уинфри, Apple-ийн Тим Кук, Microsoft-ийн Билл Гэйтс, Facebook-ийн Марк Зукерберг зэрэг алдартнууд байгаа ба одоогоор АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама "Ice bucket challenge"-ээс татгалзаад байгаа юм.

Энэхүү аяныг зохион байгуулж байгаа "ALS Association" сан олны анхаарлыг татсан үйл ажиллагаагаараа өмнөх жилүүдээс 10 дахин их буюу 11.4 сая доллар цуглуулж чадсан байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7352
0 эможи
keyboard_arrow_up