Харлем Шейкийн талаар сонирхуулахад...
Харлем Шэйк бүжиг нь маск зүүсэн залуу гарч ирээд энгийн хүмүүсийн дунд галзуу гэмээр хөдөлгөөнийг хийснээр эхэлдэг. Харин 10 секундийн дараа бүр ч галзуу гэмээр зүйлүүд болдог. Уг бүжигт бүжгийн эвсэлтэй байх үгүй нь огтхон ч хамаагүй. Зүгээр л дуртай хөдөлгөөнөө хийхэд л хангалттай. Өнгөрсөн онд Монголд бараг хоёрхон хоногийн дотор шахуу хүчтэй тархсан бүжиг болон хөгжмийн урсгалыг мэдэхгүй хүн ховор байгаа биз ээ. Тэгвэл та бүхэнд одоо ч эрчээ алдаагүй энэхүү бүжгийн урсгалын талаарх мэдээллүүдийг хүргэхээр шийдлээ.
Уг бүжиг нь 1981 онд анх Нью-Иорк хотын Хаарлем хэмээх гудамж маягийн жижиг газар үүсч байжээ.
Харин Baauer гэгч залуу 2012 оны 5 сард одооны бидний бичлэгэн дээр сонсож байгаа хөгжимийг нь зохиож байсан байна.
Хэдий энэхүү хөгжмийг олон нийтэд дэлгээд бараг нэг жил өнгөрөөд байсан ч хүмүүс сонсохоос өөр зүйлийг хийдэггүй байжээ.
2013 оны 2 сараас эхэлж интернэтээр Harlem Shake MEME буюу бидний үзээд байгаа видео бичлэг маш түргэн эрчийг авсан. Видео бичлэг хийх санааг анх G Dep - Let's Get It дуунаас сэдэвлэж байжээ. Харлем Шэйкийн видео нь 35 секунтээс хэтэрдэггүй хэдий ч галзуу гэмээр хөдөлгөөнүүдээр үзсэн хүмүүсийн ихэнх хувийг өөртөө татаж чаддаг. Гэхдээ зарим бас зарим хүмүүчийн дургүйцлийг хүргэдэг нь мэдээж.
Австралийн 5 залуус уг бүжгийг анх Youtube цахим хуудаснаа 2 сарын 10 нд тавихад нэг өдрийн дотор 4000 хандалтыг олж байжээ. Харин маргааш нь буюу 2 сарын 11 нд үзэгчидийн тоо аль хэдийн 11.000 давсан байжээ. Мөн тэднийг дагасан маш олон хуулбарууд маш түргэн гарч ирсэн. Монголчууд ч гэсэн үүнээс хөл хоцроогүй.
Харлем Шэйк бол 2013 оны бүжгийн цоо шинэ урсгал! 2012 оныг Ганнам Стайлаар хэлж болох бол 2013 оныг Харлем Шэйкээр төсөөлөхийн аргагүй. Харин 2014 онд ямар уран бүтээл дуулиан тарих бол???