“Сурахад хэзээ ч хөгшдөхгүй” гэдгийг батласан 102 настай сурагч
Ма СюСиань нь хүүхэд байхдаа сургуульд сурах ямар ч боломжгүй байсан боловч сурагч болох хүслээ 2009 онд буюу 102 насандаа биелүүлж чадсан байна.
102 настай Хятад эмэгтэй 13 наснаасаа л хөвөнгийн тээрэмд ажилласан ба дөнгөж 18 насандаа нөхөрт гарсан. Тэрээр өдгөө 8 хүүхэд төрүүлнээс 7 нь их сургууль төгссөн байна. Үр хүүхдүүд нь тэдний сурлага хөдөлмөрийг дэмжих зорилгоор аав ээж нь ямар их зүйлээ золиослосныг мэддэг боловч эхэндээ ээжийнхээ сургуульд сурах мөрөөдлийг биелүүлэх боломжгүй гэж бодож байжээ.
Дараа нь түүний сургуульд сурах хүсэлтэй байгааг орон нутгийн сонин хэвлэлд нийтлэсэн байсныг Weishan Road бага сургууль харан боломж олгосны ачаар тэрээр нэг өдөр нэгдүгээр ангийн сурагч болсон байна. 102 настай Ма СюСиань гэх хятад эмээ сайн сонсохын тулд сонсголын аппарат, ном уншихдаа томруулдаг шил ашигладаг гэнэ.
Тэрээр сургуульд явсан эхний өдөр дуусахад Ма Сю Сиань багш нэг ангийхандаа таолархал үзүүлэн, хичээнгүй сурахаа амлажээ.