Онгоцны сүйрлээс амьд гарах магадлал хэд бол?
Ер нь нисэх онгоц бол автомашинийг бодвол хавьгүй найдвартай унаа гэдгийг бид мэднэ. Учир нь 1 200 000 тохиолдлын нэгд нь л онгоцны сүйрэлд өртөх аюултай байдаг боловч нөгөө талаас тэнгэрт байна гэдэг зарим хүмүүсийн хувьд байж боломгүй хэрэг. Ийм ч учраас хүн агаарын тээврээс ингэж их айдаг биз. Харин сүйрлээс амьд гарах боломж 95 хувьтай гэж Discovery баталж байна.
Нисэх онгоц өндөрт сүйрэх нь туйлын ховор үзэгдэл. Ихэнх хүндрэл бэрхшээл хөөрөх, үед гардаг. Гай гамшиг гарах магадлалыг бууруулахын тулд гэнэтийн явдалд бэлэн байж, хүчилтөрөгчийн маскыг хэрхэн хэрэглэх, аюулгүйн гарц хаана байгаа талаар онгоцны үйлчлэгчийг хэлж ярьж байгааг анхааралтай сонсох нь чухал. Агаарын нислэгийг дүрмийг баримталбал үнэхээр таны амийг аврах боломжтой юм.