Энэ өдөр Панамын сувгийн 100 жилийн ойн өдөр

2014 оны 8 сарын 14

Бүтэн тив тойролгүйгээр Атлантын далайгаас Номхон далайд нэвтрэх боломжтой Панамын суваг 1914 оны наймдугаар сарын 15-ны энэ өдөр нээгджээ. 12875 км замыг товчлох боломж олгож, дэлхийн усан тээвэрт маш том тус хүргэсэн тус сувгийн ажлыг 1880 онд Франц улс эхлүүлсэн боловч амжилтгүй болж, Америкчууд үргэлжлүүлэн барьж байгуулсан юм.

2008 оны байдлаар Панамын сувгаар 815 мянгаас ч илүү усан онгоц дамжин өнгөрч, 310 сая гаруй ачаа тээвэрлэсэн байна. Дэлхийн далайн тээвэрт гарч байгаа танкер онгоцуудын 50 хувь нь тус сувгаар дамжин өнгөрдгөөс үүдээд 2025 он гэхэд Панамын сувгийн хүчин чадлыг хоёр дахин нэмэхээр болсон аж. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7134
0 эможи
keyboard_arrow_up