Люк Бессон: Скарлетт Иоханссон зөөлөн боорцог биш
2014 оны 8 сарын 14
1990-ээд онд дэлхий даяар дуулиан тарьсан "Хөлсний алуурчин Леон" киноны эцэг, Францын кино найруулагч Люк Бессон "Люси" нэртэй шинэ кинондоо Холливудын од Скарлет Йоханссоныг гол дүрд тоглуулжээ. Тэрээр "Хүний тархи энгийн амьдралд өчүүхэн төдий боломжоо ашигладгийг бид мэднэ. Энэ тухай кино хийх санаа надад арван жилийн өмнө төрсөн юм. Шинэ киноны гол дүрд Скарлетт Йоханссон яг тохирсон. Тэрээр өөрийнхөө гишгэлт төдийгүй хоолойныхоо өнгийг хүртэл өөрчилж чадсан. Ний нуугүй хэлэхэд би түүнийг биширсэн. Скарлетт Йоханссон зөөлөн боорцог биш, маш авьяаслаг жүжигчин юм" хэмээн үнэлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7124
0 эможи