Сахал үсээ ч суулгаад ав

2014 оны 8 сарын 13

Барууны эрчүүдийн дунд сахал болон хууз суулгах хагалгаа  "эрчээ" аваад байгаа гэнэ. Хагалгааны явцад эмч маш өчүүхэн жижиг, тухайлбал микроскопоор харах боломжтой зүсэлтийг тухайн эрийн нүүрэнд хийж, арьсан доор нь үсийг суулгадаг байна.

Тэрхүү зүсэлтийн урт нь 0,8 см-ээс хэтэрдэггүй аж. Энэхүү бичил хагалгааны үед үсийг маш хатуу дэс дарааллаар, тодорхой өнцөг барин суулгах ёстой байдаг гэнэ. Ингэж байж сахал үс төрөлхийн мэт болдог байна. Хагалгааны дараа хэсэг хугацааны турш арьс загатнах, улайх, халуу оргих гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Сахал үс суулгах хагалгаанд орох хүсэлтэй хүмүүс  ихэвчлэн холливудыг жүжигчдийн ургуулсан сахалнаас санаа авч суулгадаг гэнэ шүү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7042
0 эможи
keyboard_arrow_up