Ерөнхийлөгчийн охин ч гэсэн зугаацах эрхтэй
Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн том охин Малиа Обама өсвөр үеийнхэнтэйгээ адилхан зугаацаж чадна гэдгээ харууллаа. 16 настай Малиа Чикагод болсон хөгжмийн фестивальд найз нартайгаа оролцсон байна. Мэдээж ерөнхийлөгчийн охин хамгаалалтгүй олон нийтийн газраар явна гэж байхгүй.
Малиа энэ жил дунд сургуулиа дүүргэж ирэх намар коллежид элсэн орох юм. Тэрээр дунд сургуулиа 4,0 голчтой буюу 100 хувийн үнэлгээтэй төгсч, илтгэх урлагаар таван жил хичээллэж, тоо болон химийн олимпиадад улсдаа эхний тавдугаар байрт жагссан үлгэр жишээ сурагч юм. Охин дэлхийн шилдэг сургууль болон колежуудаас шалгалтгүй элсэх урилга авсан ба тэрээр "Harvard" болон "Oxford" сургуулийн коллежид элсэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Малиа охин аав шигээ улстөрч болох сонирхолгүй гэдгээ Опрагийн шоунд оролцох үедээ хэлээд авсан билээ.