Та Хна гэх гоёмсог шивээс мэдэх үү

2014 оны 8 сарын 13

Энэтхэгийн уламжлалт Менди (Mehndi) шивээсийг Хна (Henna) ургамлаас гаргаж авсан будгаар хийдэг. Хна ургамлаас гол төлөв улаан хүрэн, хүрэн эсвэл хар хүрэн өнгийн будгийг гаргаж авдаг бөгөөд үс хумс, бөс материал будахаас гадна түр зуурын Менди шивээсийг хийдэг байна.

Энэхүү шивээс нь Араб, Непал, Египет, Пакистан, Бангладеш зэрэг дэлхийн маш олон оронд өргөн тархсан шивээсний нэг төрөл юм. 

Менди шивээсийг эртнээс аз жаргал, эрүүл мэнд, эд баялаг далласан увидаст шивээс хэмээн итгэж аливаа баяр ёслолын үеэр олноороо хийлгэдэг ажээ.

 

Канадын зураач нэгэн бүсгүй хорт хавдрын улмаас химийн эмчилгээ хийлгэж, үс нь унаж халзан болсон бүсгүйчүүдийг сэтгэлээр унагахгүйн тулд Менди шивээсээр ийн гоёдог байна.

 

 

Орчин үеийн загварлаг бүсгүйчүүд гэлтгүй залуучууд маань Менди шивээсээр гоёх болсон. Тэднийг илүү донжтой, эрч хүчтэй харагдуулахгүй байна гэж үү?

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7026
0 эможи
keyboard_arrow_up