Меган Фокс: Жирэмсэн болсноо “Мэлхий нинжа”-гийн зураг авалт эхэлсний дараа мэдсэн

2014 оны 8 сарын 12
 
 
Меган Фокс: Жирэмсэн болсноо “Мэлхий нинжа”-гийн зураг авалт эхэлсний дараа мэдсэн
Өнөөдөр 9 цаг 53 минут
ИлгээхХэвлэх
Меган Фокс үргэлж олны нүдэнд өртөж, “Секс бөмбөг” гэж нэрлүүлж ирсэн. Гэвч үнэндээ тэрбээр насанд хүрснээсээ хойш ганц л эр хүнд үнэнч яваа. Хоёр дахь хүүхдээ төрүүлээд удаагүй байгаа түүний нэгэн ярилцлагыг хүргэж байна.   

-Меган, дахин ээж болсонд тань баяр хүргэе. Дөнгөж 28-хан насандаа та хоёр ч хүүхэд төрүүлчихлээ?

-Баярлалаа. Би бүр жаахан охин байхдаа хүүхэдтэй болох юм сан гэж мөрөөддөг байсан. Хүүхэлдэйнээсээ ер салдаггүй, түүнийгээ арчилж байхдаа өөрийгөө ээж болчихсон мэтээр төсөөлдөгсөн. Ээж болоод мэдэрсэн шиг аз жаргал сэтгэл ханамжийг өмнө нь хэзээ ч авч байгаагүй. 

Та төсөөлөх ч үгүй байх, хүү Ноагаа дөнгөж таван өдөртэй байхад надад хэтэрхий түргэн өсч байгаа, ээж нь болсон надад дэргэд нь байх цаг хугацаа тун ч бага байгаа юм шиг санагдаж байсан. Бүр энэ бодлоосоо болоод уйлсан гээч... Хүүхэдтэй болсноосоо хойш мэдээллийн хөтөлбөр үзэх яснаасаа дургүй болсон. Яагаад гэвэл, энэ хараал идсэн мэдээлэл чинь хэн нэгэн эх, хэн нэгний хүүхдүүдийн тухай л байдаг учраас.  
    
-Хоёр дахин төрсөн гэхэд таны бие галбир тун ч сайхнаараа байна шүү?

-Эхний төрөлтийн дараа би нэг их хүч гаргалгүйгээр маш хурдан турсан. Харин Боди хүүгээ төрүүлсний дараа бол дэглэм барихаас өөр аргагүй болсон шүү. Гол нь өөх тос, уураг агуулсан, шарсан хуурсан, исгэлэн хоол хүнс, гурилан бүтээгдэхүүнээс татгалзах ёстой болдог. Талх бас орно гэсэн үг. Энэ бол маш хэцүү, гэвч Брайн бид хоёр зөв хооллохыг хэн, хэн нь хичээж байгаа /Брайн Остин Грийн “Беверли-Хиллз 90210” цувралаар нэрд гарсан жүжигчин. 

Меганаас 13 насаар ах бөгөөд хайртай бүсгүйгээ 18-тай байхад нь учирч одоо хүртэл хамт амьдарч байгаа юм. Хосууд 2010 онд гэрлэсэн. Тэрбээр хаяа нэг туслах дүрд тоглохоос илүүг одоохондоо хийж чадахгүй яваа/. Илчлэг багатай ийм цэсийг л эрдэмтэд хамгийн эрүүл гэдэг юм билээ. Би бүр ийм төрлийн хоолнуудыг ч хийж сурсан шүү.  

-Та хүүхдүүдээ өөрөө өсгөдөг гэж үнэн үү. Хоёр хүүгээс чинь гадна нөхрийн тань өмнөх найз бүсгүйгээс гарсан 12 настай Кассиус бас байгаа шүү дээ? 

-Тийм ээ. Кассиусыг гурван настай байхаас нь өсгөж байна. Гэхдээ төрсөн эх нь биш ч гэх юм уу, тиймэрхүү сэдвийг хөндөж байгаа сэтгүүлчид үүнийгээ илэрхийлчихдэг. Дүүтэй болно гэдгээ мэдээд Кассиус тийм ч их баярлаагүй. Дуртай компьютер тоглоомоо тоглох цаг нь багасна гэж тэр. 

Гэхдээ одоо бол бүх зүйл хэвийн. Хөвгүүд маань том болоод жинхэнэ сайн найзууд болно гэдэгт би итгэдэг. Хоорондоо муудаж байхдаа хүртэл бие биеэ хайрлаж байгаа нь мэдэгдээд бай­даг юм. Ноаг төрсний дараа би эх хүний чадвараа дахин нээсэн шиг нөхрийн маань ч эцэг хүний зөн совин 100 хувь ажилласан. Тэр хүүхэд асрахад хэрэгтэй бүгдийг чадна. Намайг ядарч байгааг хараад ихэнх үүргийг өөртөө авсан шүү. 

Жинхэнэ эр хүн. Гэхдээ ийм байдлаар цаашид удах юм бол нэг бол бие биеэ ална, эсвэл сална гэдгээ мэдэрснийхээ дараа гэрийн асрагч авсан. Гэвч асрагч авгай харж байсан хүүхдээ хэрхэн аймшигтайгаар зодож байгаа бичлэг интернэтээр цацагдсаны дараа халчихсан. Тэгээд ээж, эгч хоёроо авчирсан. Тэдэндээ бол 100 хувь итгэдэг.    

-“Мэлхий нинжа” төсөлд та жирэмсэн байхдаа тоглосон. Мэдээгүй байсан уу?

-Тийм ээ. Зураг авалт эхэлснээс хоёр долоо хоногийн дараа мэдсэн. Гэхдээ би болиогүй. Ядарч, унтахыг маш их хүсч байсан. Зургийн багийнхан намайг ойлгож, аюулгүй, сэтгэл тайван байлгахыг хичээж байв. Энэ кино тулаант хэсэг ихтэй шүү дээ. Гүйж харайх, үсрэх хэсэг багагүй гардаг. Продюссерууд өглөө болгон надтай уулзаж, бие ямар байгааг асуудаг байлаа. Ингэж явсаар хоёрдугаар сард хүү Бодигоо төрүүлсэн. Тэгээд дөрөвдүгээр сар гэхэд зураг авалтын талбайдаа эрүүл, эрч хүчтэй, ажиллахад бэлэн зогсч байсан даа.  

Би багадаа “Мэлхий нинжа”-г их үздэг байсныг мэдэх үү. Тэднээс Микельанжелод илүү дур­тай байсан. Дөрвөн мэлхий­тэй хамт байдаг сэтгүүлч Эйприл О Эил шиг зоригтой, ава­хаалж­тай болохыг хүсдэг байлаа. Хөөр­хий муу нөхөр минь, миний со­нирх­лыг хүндэлж, надтай хамт суу­гаад л үздэг байж билээ. 

Брайан өөрөө бол “Мэлхий нинжа”-д ер нь хүү­хэлдэйн кинонд дуртай байсан гэж би л лав хэлж чадахгүй. Тиймээс их л тэвчээр гаргадаг байсан байх. Ер нь бол Эйприлийн дүрд тоглоход эртнээс бэлтгэж байсан гэж хэлж болно. Гэхдээ намайг “секс бөмбөг” гэж тооцдог шүтэн бишрэгчид гомдож магадгүй, Эйприлийн дүр байнга хувцастай гарах болно. Нүцгэн хэсэг нэг ч байхгүй.  

-“Трансформерс”-ын най­руулагч Майкл Бэй “Мэлхий нинжа”-гийн продюссероор ажиллаж байгаа шүү дээ. Та яахаараа түүнтэй дахиж хамт ажиллахыг зөвшөөрдөг хэрэг вэ? 

/“Трансформерс”-ын хоёр­ду­гаар анги дэлгэцэнд гарсны дараа буюу 2010 онд Меган, Майкл Бэй хоёрын хооронд томоохон асуудал үүсэн юм. Меган хэвлэлд өгсөн ярилцлагадаа түүнийг зургийн талбайд маш хатуу дэг журам тогтоодог гээд Гитлер, Наполеонтой зүйрлэсэн юм. Үүний дараа киноны гүйцэтгэх про­дюссер Стивен Спилберг түү­нийг төслөөс гарахыг шаар­даж, улмаар үзэгчид хэчнээн дургүй байсан ч гэсэн загвар өмсөгч Рози Хантингтон Уйатлигаар сольсон билээ/

-Тийм ээ, бидний дунд зөрчил байсан нь үнэн. Гэхдээ би түүнийг хэзээ ч далдуур ярьж, эсвэл араар нь юм хийж байгаагүй. Нээлттэй л байсан. Хамт ажиллах болсон нь үүнтэй холбоотой болов уу.  





Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6954
0 эможи
keyboard_arrow_up