Эмэгтэйчүүдийн цүнх Монголоос үүсэлтэй

2014 оны 8 сарын 12

14-р зууны Хойд Иракаас гаралтай дэлхийн хамгийн эртний эмэгтэйчүүдийн гар цүнхийг Лондонгийн “Courtauld” галерейд болж буй үзэсгэлэн худалдаанд дэлгэн харуулсан байна. Гуулиар хийсэн алт, мөнгөн шигтгээтэй энэхүү гар цүнхний эх загвар хаанаас үүсэлтэй болохыг таамаглахад төвөгтэй байгаа ажээ. Өмнө нь 1300-аад оны Мосулд хэрэглэж байсан цүнх, түрийвч, богц зэргийг одоогийн эмэгтэйчүүдийн гар цүнхний үүсэл гэж үздэг байжээ.


 

Дээрх цүнхний гоёл чимэглэл нь лалын шашинтнуудын уламжлалт загвартай төстэй боловч Монголын эзэнт гүрний байлдан дагууллын үеэс өвлөгдөж ирсэн хэв маягийг өөртөө шингээжээ. Энэ цүнхэнд Монголчуудын уламжлалт хувцас, малгайд хэрэглэдэг гоёл чимэглэл орсон гэнэ. Мөн зурган дээрх эмэгтэйчүүдийн байр суурийг хүчтэй дүрсэлсэн нь Монголчуудынх гэсэн таамаглалыг төрүүлж байгаа ажээ. Цүнхэн дээр толь, алчуур зэрэг эмэгтэйчүүдийн гоо сайхны зүйлүүдийг харуулсан нь улам эргэлзээ төрүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6952
3 эможи
keyboard_arrow_up