Дэлхийд ойртсон сарны нууц
2014 оны 8 сарын 12
Энэ сарын 10-наас 11-нд шилжих шөнө дэлхийн дагуул гариг болох сар хэмжээгээрээ үлэмж томорч маш тод гэрэлтсэн юм. Учир юунд вэ гэвэл, сар дэлхий рүү улам ойртох буюу 356 мянган километр зайд ирэх учраас өмнөхөөсөө хэмжээ нь 14 хувиар том, гэрэлтэх нь 30 хувиар илүү байжээ. Дээр нь энэ сар 2014 оны хувьд хамгийн тод, хамгийн том хэмжээтэй нь байлаа.
Шөнө дундын дараагаар сар болон дэлхий нэг нэгэндээ дэндүү ойртох учраас гэрэл зургийн аппаратаар юм уу дүрс бичлэгийн камераар ховор зураг дарах боломж тохиосон бөгөөд тэрхүү гэрэл зурагнаас хүргэж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6931
0 эможи