Залхуу олимп болно
2014 оны 8 сарын 11
Черногорт Никшич хотын ээлжит "залхуу" олимп болох гэж байгаа тухай Austrian Times сонин мэдээллэв. Энэхүү наадмын талаар зохион байгуулагч нар нь ямар нэгэн реклам хийдэггүй хэдий ч нутгийнхантай залхуугаараа өрсөлдөх гэсэн гадаадын жуулчид олноор очдог байна. Хөтөлбөр нь ганцхан тэмцээнтэй бөгөөд оролцохыг хүссэн хүн болгон царс модны сүүдэрт хэвтдэг юм байна. Ажилгүй хамгийн удаан хэвтсэн нь тус тэмцээний ялагч болдог тус тэмцээний өнгөрсөн жилийн олимпын аваргаар Никшич хотын иргэн Владан Бажалица 32 цагийн турш хэвтсэнээр ялагч болсон байна. Дүрмийн дагуу шүүгч нар нь журам тогтоохгүй ба ялагч нь 300 британи фунтын эзэн болох аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6889
0 эможи