Зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан такси

2014 оны 8 сарын 11

Эмэгтэйчүүдэд үйлчилдэг такси Арабын Нэгдсэн Эмират Улс, Ливан, Сири, Иран, Бангладешт байдаг. Их Британи, Испани болон Мексикт ийм такси үйлчилгээнд аль хэдийнээ гарчээ. Залуу хатагтай Бидур аль-Мутайри зөвхөн эмэгтэйчүүдэд үйлчилдэг такситай болох санааг гаргасан юм. "Нэг удаа өөр хот руу зорчих шаардлага гарсан юм. Миний хувийн жолооч байгаагүй учраас би таксигаар явах болсон. Тэгээд такси тухгүй санагдаж,танихгүй эрэгтэй хүнтэй цуг явахад хэцүү байсан" гэж ярьсан байна.

Зарим хотод таксины эрэгтэй жолооч нар эмэгтэй зорчигчдоо ямар нэгэн байдлаар хүч хэрэглэж, бүдүүлэг харьцах тохиолдол олон гардаг тул эмэгтэй жолоочтой, зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан такси үйлчилгээнд явах болжээ. Ийм таксины онцлог нь ихэнх хотуудад ягаан өнгөтэй бас эмэгтэй жолоочтой, сайхан үнэртэй байдаг аж. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6840
0 эможи
keyboard_arrow_up