Кристина Агилера ээжүүдэд зориулж ном гаргана
2014 оны 8 сарын 09
Дуучин Кристина Агилера тун удахгүй хоёр дахь хүүхдээ хүлээн авах билээ. Тэгвэл дуучин бүсгүй залуу аав ээжүүдэд зориулсан номоо тун удахгүй худалдаанд гаргахаар болжээ.
Энэхүү номонд хүүхэд хэрхэн хөхүүлэх болон хоол тэжээл, ямар төрлийн хувцас, живх сонгох, 5-6 сартай үед нь жимс болон байгалийн гаралтай хүнсээр хооллох зэрэг бүхий л төрлийн зөвлөгөө, зааварчилгааг дурдсан гэнэ. Мөн өөрийнхөө жирэмсэн үе болон анхны хүүхдээ тээж эхэлсэн үеэсээ хөтөлсөн тэмдэглэл, гэрэл зураг зэргийг хавсаргасан аж. Түүнчлэн Кристина номоо бүх ээжүүдэд зориулан гаргасан учир маш хямдаар борлуулна гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6810
0 эможи