Анхны харцаар дурласан бол түүнийгээ Twitter-ээс хайхыг санал болгоё

2014 оны 8 сарын 07

24 настай ирланд залуу Жейми Келли 27 настай канад бүсгүй Кэти Моротой Барселоноос Дублин нисэх замдаа танилцжээ. Кэти бүсгүй залууд маш их таалагдсан бөгөөд тэд паспортын шалгалтын үеэр төөрөлдөн, утсаа ч солилцож чадалгүй салцгаасан аж. Харин тэдэнд Twitter тусаллаа хэмээн CBC мэдээлсэн байна.

Ирланд залуу дурлалт бүсгүйгээ Facebook-ээр олох санаатай өчнөөн хайсан боловч бүтэн нэр, утсыг нь мэдэхгүйн улмаас ямар ч амжилтанд хүрсэнгүй. Ингээд Twitter-т #findkatie, #loveatfirstflight гэсэн хаштагтай аян өрнүүлэн, найз нөхөд танилуудаа түгээж өгөхийг хүссэн байна.

Удалгүй Жейми Келлийн энэ дурлалын түүхийн талаар олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, тэр дотроо канад, ирландын хэвлэлүүд ч мэдээлсэн аж. Мөн залуу эр өөрийн орон нутгийн  радио нэвтрүүлэгт оролцон, хайрын түүхээ орон даяар зарлажээ.

Харин Кэти бүсгүйн эгч CBS сувгаар энэ тухай үзээд, дүүгээ гэдгийг мэдэн хэлсэн гэнэ. Ингээд олон нийтийн сүлжээний тусламжтайгаар залуус нэг нэгнээ олсон бөгөөд удахгүй уулзахаар төлөвлөөд байгаа аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6753
0 эможи
keyboard_arrow_up