Жастин Бибэрийн дууг хонхон дээрээ тавивал Махчин араатнаас аврагдана

2014 оны 8 сарын 07

Канадаас төрөн гарсан нэгэн дуучны уран бүтээл якутын загасчны амь насыг аварсан нь баттай болжээ. 42 настай нэгэн эрийг загасчлахаар явж байхад нь баавгай дайрчээ. Тэрхүү махчин амьтан сандарч балмагдсан хөөрхий загасчин руу дайрч унагасан ч хүний мах зооглож амжсангүй. Загасчны гар утас нь гэнэт дуугарчээ. Гар утасны хонхоор Жастин Биберийн дуу орилж эхэлсэн байна.

Баавгай эхлээд айхдаа зогтусч, тэгээд сандарсандаа болоод олзоо орхин ум хумгүй зугтжээ. Загасчин эр зэрлэг араатны хурц хумсанд айхтар самардуулсан ч, амьд гарч, амь насыг нь аварсан Биберт талархаж яваа гэнэ.

“Тэр бүр хүмүүс ийм хөгжимд дуртай биш гэдгийг би мэддэг. Миний ач охин утсыг маань оролдож байхдаа энэ аяыг хонх болгон тавьж өгсөн юм” гэж загасчин “Московский комсомолец” сонины сурвалжлагчид ярьжээ.

Шинжээчид энэ явдлын тухай сэтгүүлчийн яриаг сонсоод, нэг их гайхаагүй бөгөөд ийм явдал бүрнээ байж болох юм гэдгийг зөвшөөрсөн байна. Гэвч тэд Биберийн дууг ид шидтэй хэмээн нотлохыг яарахгүй байгаа ч, хонхны дуудлага л баавгайг айлгасан байх гэдэгт итгэлтэй байна.

“Чанга дуу чимээ гарахад зэрлэг амьтан зогтусах нь бий, тиймээс баавгай хонх ингэж дуугарах юм хэмээн санаагүй нь лавтай. Тиймээс, тодорхой ая биш, хонхны чанга дуу л баавгайг айлгасан болов уу” гэж шинжээчид үзэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6750
0 эможи
keyboard_arrow_up