Кобра могойнуудтай найзалж, хамт унтаж, хоолоо иддэг охин
Ихэнх хүмүүс могойноос айдаг байтал Энэтхэгийн Уттар Прадешд амьдардаг 11 настай Кажол Хан эсрэгээрээ гэнэ. Тэрээр кобра могойнуудтай найзалж, хамт унтаж, хоолоо иддэг аж.
Кажол Хан хэлэхдээ: “Би могойнуудтай үнэхээр хөгжилтэй байдаг. Тэд намайг хазахаар өвддөг л дөө, гэхдээ тэднийг шоолж байгаад өөрийн буруугаас л болдог юм. Энэ нь ерөнхийдөө манай гэр бүлийн бизнес бөгөөд өвөө маань могой баригч байсан, харин аав маань энэ ажлыг 45 жилийн турш хийж байгаа” гэжээ.
Кажол гэдэс, хацар, гар гээд нэлээд хэдэн газартаа олон удаа могойд хатгуулж байсан боловч аав нь түүнийг бүрэн эмчилжээ. Могойн хорыг эмчлэх зэрлэг ургамлын навчийг тэд нууцалж байгаа бөгөөд хар перец, масло зэрэгтэй хольж нухаш болгон идэж, мөн түрхэж анагаадаг байна.
Тэрээр сургуульд сурахаас илүү могойнуудтай ажиллахыг илүүд үзэж байгаа бөгөөд ээж нь үүнд санаа зовон гэрээр хичээлийг нь заах сонирхолтой байгаа аж.