Энэтхэгийн онгоцны ослоос ганцхан зорчигч амьд үлдсэн нь аваарын хаалганы хажууд суусан учраас гэж тайлбарлажээ

2025 оны 6 сарын 14

Arslan.mn

Өнгөрсөн Пүрэв гарагт Энэтхэгийн Ахмедабад хотоос Британийн Лондон хотын чиглэлд хөөрсөн Air India компанийн Boeing нисэх онгоц сүйрсний улмаас зорчигчид, бүхээгийн багийн гишүүд нийлээд 241 хүний амь үрэгдсэн билээ.

Уг ослоос Их Британийн иргэн 40 настай Вишваш Кумар Рамеш ганцаараа амьд үлдсэн нь маш ховор тохиолдолд тооцогдож байна.

Биедээ бага хэмжээний гэмтэл авсан түүнийг хэрхэн амьд үлдсэнийг нисэхийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд тайлбарлажээ.

Рамеш амьд үлдсэн гол шалтгаан нь түүний суудлын байрлалтай холбоотой гэж тайлбарлажээ. Рамеш нь Boeing 787-7 Dreamliner агаарын хөлгийн урд хэсгийн ослын гарцны дэргэд байрладаг 11А дугаартай суудалд суусан байна. Энэ суудал “далавчны хайрцаг” гэгддэг онгоцны эх биеийн хамгийн бат бөх хэсгүүдийн нэгний ойролцоо байрладаг ажээ

Онгоц хөөрснөөсөө хойш 30 секундийн дараа барилга мөргөхөд Рамеш өөрийгөө үхсэн гэж бодсоноо ярьсан юм. Гэвч амьд байгаагаа мэдээд суудлын бүсээ тайлж, онгоцны задарсан хэсгээр мөлхөж гарчээ.

Энэ хэсэг нээгдсэн ослын хаалга, эсвэл эх биеийн задарсан хэсэг байсан эсэх нь тодорхойгүй байна. “Барилга мөргөх үеэр онгоцны хамар нэлээд өндөр байрлалд байсан. Үүний үр дүнд ослын хаалганы ойролцоо хэсэг задарсан нь энэ залууг ноцтой гэмтэл авалгүйгээр гарах боломж олгосон байх магадлалтай” гэж Кэйбл тайлбарлажээ.

Тэр азтай байсан гол шалтгаанууд, нэгд цохилтын нөлөөнд ороогүй, хоёрт хүнд бэртэл аваагүй, гуравт ослын хоёрдугаар хаалганы дэргэд суусанд оршиж байна. Тэр ослын хаалгаар гарсан, эсвэл онгоцны задарсан хэсгээр гарсан эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ л тэр ослын хаалганд маш ойр байжээ” гэж ярьсан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664057
1 эможи

Zochin
2025-06-14 14:28
Aztai
keyboard_arrow_up