60 цагийн турш тасралтгүй шатар тоглож, рекорд эвдлээ
Шатрыг хамгийн удаан тоглосон рекордыг 60 цаг тасралтгүй тоглож эвдлээ. Эл үйл явдал Нигерийн шатрын аварга, хүүхдийн боловсролыг дэмжигч Тунде Онакоя Нью-Йорк хотын Times Square талбайн тод гэрлийн дор болсон аж. Энэхүү үйл явдлыг Гиннесийн номд бүртгэсэн эсэх нь батлагдаагүй байгаа ч Нигери улс түүнийг үндэсний баатар хэмээн цоллож эхэлсэн байна.
Тэрээр 58 цаг тоглохыг зорьж байсан ч 60 цагийн амжилтыг давж, 2018 онд Норвегийн Холлвард Хауг Флатебё, Шюр Феркингстад нарын тогтоосон 56 цаг 9 минут 37 секундийн амжилтыг эвджээ.
Түүнийг Онакоя гэдэг бөгөөд Африк даяар хүүхдийн боловсролыг дэмжих буяны байгууллагад нэг сая доллар цуглуулахыг оролдож байгаа гэнэ.
Онакоя хуучнаар Твиттер буюу X-д үүнийгээ Африк хүүхдүүдийн боловсролд зориулж хандив цуглуулах зорилготой хийж буйгаа илэрхийлжээ. Түүний 2018 онд үүсгэн байгуулсан Онакоя буяны байгууллага нь Африкийн ядуусын хорооллын 1 сая хүүхдэд шатар заах зорилготой аж.









