Япон: Анхны дахин боловсруулагддаг живхийг худалдаанд гаргалаа

2024 оны 4 сарын 22

Arslan.mn

Өнгөрсөн Бямба гарагаас эхлэн нэгэн сонирхолтой бүтээгдэхүүнийг Японы Unicharm корпорац худалдаанд гаргаад байна. Unicharm корпорац нь Японы улсын эрүүл ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн анхны дахин боловсруулагддаг живхийг улсын баруун өмнөд бүсийн дэлгүүрүүдээр худалдаалж эхэлсэн байна. 

Энэхүү живх “horizontal recycling” буюу хэрэглэсэн бүтээгдэхүүнийг буцаагаад ижил шинэ бүтээгдэхүүн болгон боловсруулах зарчмаар бүтээгдсэн гэнэ. 

Энэхүү хэрэглэсэн живхийг дахин боловсруулах үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар Кагошима мужийн хоёр дүүргийн захиргаатай тохиролцсон аж. Эдгээр үйлдвэрт озон ашиглан бактерийг устгах, үнэр арилгах тусгай технологийг хэрэглэх юм. 

42 ширхэгтэй хүүхдийн живхний нэг багцын үнэ 1,078 иен буюу 7 орчим ам.долларын үнэтэй.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656458
0 эможи

япон
дахин боловсруулагддаг живх

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up