24 кратын алтан аяга одоогоор олдоогүй байна. Харин хулгайчийг барьсан
Өнгөрөгч долоо хоногт Токио хотын Нихомбаши дүүргийн Такашимаяа их дэлгүүрт худалдаанд гараад байсан үнэт зүйлсээс хамгийн үнэтэйд тооцогдож байсан 24 кратын цул алтан аяга хулгайд алдагдсан тухай мэдэлж байсан. Энэхүү цул алтан аяга нь 65 мянган ам.долларын үнэтэй бөгөөд хоргоноос нь гаргаад цүнхэлж байгаа эрэгтэйн дүрс хяналтын щамерт үлдээд байсан.
Тэгсэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олжээ.
Тодруулбал, аягыг пүрэв гарагт хулгайлсан этгээд бямба гарагт баригдсэн хэмээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан багийнхан мэдээлсэн байна. Аягыг хулгайлсан 32 настай Масарү Хорие гэгч аягыг “цай уухдаа хэрэглэх” зорилгоор хулгайлсан болов ч дараа нь зарахаар шийдсэн гэдгээ мэдүүлэгтээ хүлээн зөвшөөрсөн гэнэ. Учир нь тэрээр баригдах үедээ Токио хотын нэг дэлгүүрт 1.8 сая иенээр буюу 11 мянган ам.доллараар зарчихсан байжээ. Цагдаа нарт баригдахдаа тэрээр 1.3 сая иентэй байсан аж.
Хэдийгээр хулгайчийг барьж, ямар үйл явдал болсон талаар мэдээлэл авсан ч цааш дамлагдан зарагдсан аягыг одоогоор олоогүй байгаа гэнэ.