“Парис-2024“-өөс хөнгөн атлетикийн төрөлд алтан медаль хүртвэл мөнгөн шагнал олгоно
Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо "Парис-2024" зуны олимпод хөнгөн атлетикийн 48 төрөлд алтан медаль авсан тамирчин болгонд 50 мянган ам.долларын шагнал өгөхөө мэдэгдээд байна. Ингэснээрээ уг холбоо олимпын медальтанд мөнгөн шагнал өгдөг анхны спортын удирдах байгууллага болж байгаа юм.
Ийнхүү алтан медаль авсан тамирчдад мөнгөн шагнал олгох хүрээнд 2.4 сая ам.долларын санхүүжилтыг босгоод байгаа аж.
Хэдийгээр энэ удаагийн олимпод алтан медаль хүртэгсдэд мөнгөн шагнал олгох боловч 2028 оны Лос Анжелес хотод болох зуны олимпод хөнгөн атлетикийн төрөлд медаль авсан бүх тамирчдад мөнгөн шагнал олгоно хэмээн Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны дарга Лорд Көү мэдээлсэн юм. "Энэ шийдвэр нь тамирчдыг урамшуулах хүсэлтэй бидний зорилгыг харуулж буй учир ихээхэн ач холбогдолтой, чухал шийдвэр болж байна” хэмээн мөн хэлсэн юм.