БНСУ-ын жүжигчин Ма Дон Сок ирэх сард хуримлана

2024 оны 4 сарын 10

Arslan.mn

БНСУ-ын жүжигчин Ман Дон Сокыг адал явдалт, тулаант киногоор нь бид бүхэн мэднэ. Тэрээр өөрийн гэргий болох фитнес модель Ие Жун Хватайгаа 2016 оноос хойш хамт амьдарч буй. Хэдийгээр 2021 онд хосууд гэрлэлтээ батлуулсан ч хуримлаж чадалгүй явжээ. 
Тэдний зав цагаас эхлээд тохиромжтой цаг нь одоо л ирж байгаа учир ирэх сард хуримлахаар болсныг Ма Дон Сокын харьяалагддаг агентлаг мэдээлсэн байна. 

Сонирхуулахад, Ма Дон Сок энэ сарын 24-ний өдөр “Crime City 4” киноны нээлт болохоор бэлтгэл ажил нь хангагдаад буй. Уг кино нь онлайн мөрийтэй тоглоомын хууль бус сүлжээг илрүүлэн устгаж буй үйл явдлыг харуулах юм.

Эх сурвалж:  www.mk.co.kr
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656103
1 эможи

Ма дон сок
хурим
ирэх сард
фитнес модель

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up