80 мкв байрандаа 159 муур 7 нохой тэжээж байжээ

2024 оны 4 сарын 05

Arslan.mn

Өнгөрсөн лхагва гараг Францын шүүх дээр нэгэн хачирхалтай хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. Тодруулбал, өөрийн амьдардаг сууц буюу 80 мкв байрандаа 159 муур, 7 нохой тэжээж байсан хосыг нэг жилийн тэнсэн харгалзах ял болон бүх насаар нь амьтан тэжээх эрхийг нь хориглосон шийтгэлийг оноожээ. Учир нь Ницца хотын шүүх тэднийг "амьтдыг зовоож, эрүүл мэндийг нь муутгасан" хэмээн үзэж байгаа аж. Үүгээр зогсохгүй хос хоёрыг амьтдын эрхийг хамгаалах байгууллагад 150 мянган еврогийн зардал төлүүлэх шийдвэрийг ч мөн гаргасан байна. 

Энэ хэрэг шүүхээр шийдэгдэхээс өмнө буюу 2023 онд тус хотын цагдаагийн газарт маш хүнд байдалтайгаар эрх нь зөрчигдөж байгаа амьтдын тухай мэдээлэл ирж байжээ. Тэрхүү мэдээллийн дагуу шалгалт хийхэд тухайн айлын угаалгын өрөөнөөс хоёр муур, хоёр гөлгийг үхсэн байдалтайгаар олсон байна. 

Энэ мэт байдлаар явсаар хэрэг нь лхагва гарагт ийнхүү шийдэгдэхэд уг гэр бүлийн эзэгтэй буюу 68 настай эмэгтэй шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж, давж заалдахаа илэрхийлжээ.

Тэрээр хэлэхдээ “Ийм шударга бус шийдвэрийг хэн давж заалдахгүй байх юм бэ? Энэ нь эмэгтэй хүнд чи хүүхэд төрүүлж болохгүй гэж хэлсэнтэй адил. Зорилго нь бага зэрэг хазайсан ч эдгээр амьтад миний амьдралын утга учир байсан юм” гэсэн байна. 

Мөрдөгчид гэр бүлийн хосын сэтгэцийн эрүүл мэндийг ч мөн шалгуулсан бөгөөд “Ноагийн синдром” хэмээх хэр хэмжээнээсээ хэтэрсэн олон тооны амьтдыг хурааж, цуглуулах эмгэгийн шинж тэмдэг илэрсэн байна. 
Тэд 8,000 еврогийн түрээсийн өртэй байгаад зогсохгүй байрнаасаа хөөгдөхөд бэлэн байжээ.

Шалгалтын явцад 2014 онд ч мөн тэдний олон амьтан тэжээж байсан нь тогтоогдсон байна. Тухайн үед 13 муур, нэг нохойтой байсан бөгөөд мөн цагдаа нарт шалгагдаж байжээ.

эх сурвалж: BBC

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655952
0 эможи

нохой
муур
шүүх
франц

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up