Он дуусахад 273 өдөр үлдээд байна
2024 оны 4 сарын 02
2024 он гарснаас хойш 93 өдөр өнгөржөө. Харин 2024 он дуусахад 273 өдөр үлдээд байна. Жил бүрийн 4 сарын 2-ны өдөр дэлхийд болж байсан зарим үйл явдлыг хуваалцаж байна.
- 1800 оны 4 сарын 2-ны өдөр Суут хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховен Вьенна хотод анхны симфонио үзэгчдийн хүртээл болгож байжээ.
- 1911 оны энэ өдөр Австралийн үндэсний статистикийн хороо үндэсний хэмжээнд хүн амын тооллогыг анх удаа зохион байгуулж байжээ.
- 1912 оны энэ өдөр Титаник хөлөг онгоцыг анх удаа тэнгист тавьж туршилтын аялал үйлдэж байжээ.
- 2012 оны энэ өдөр АНУ-ын Калифорни мужийн Ойкосын их сургуульд зэвсэглэсэн этгээд гал нээж, улмаар долоон хүн амиа алдаж, гурван хүн шархдаж байжээ.
- 2015 оны энэ өдөр Кенийн Гариссагийн их сургуульд буутай этгээд халдан гал нээж, улмаар 148 хүн амиа алдан, 79 хүн шархдаж байжээ. Эдгээр амиа алдагсдын дийлэнх нь оюутнууд байсан аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









655838
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс