Их Британийн 40 давхар цамхгийг худалдахаар болжээ

2014 оны 7 сарын 31

Их Британийн нийслэл дэхь 40 давхар “Сент-Мери” буюу өргөст хэмээн нэрлэгддэг цамхгийг худалдахаар болжээ. Үл хөдлөх хөрөнгө борлуулдаг “Salvills” компани энэ тухай интернэтээр мэдээлсэн байна. Уг барилгад хөрөнгө оруулах хүсэлтэй компаниудыг бүртгэх тусгай сайтуудыг нээсний дараа Хятад, Хонконг, Сингапур, Америкчууд худалдан авах саналаа ирүүлжээ. Тус барилгыг Германы “IVG Immobilien” компани эзэмшиж байсан ч дампуурсан байна. Лондон хотын чимэг болсон энэхүү барилгыг 2001-2004 оны хооронд барьжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6518
0 эможи
keyboard_arrow_up