Хиллер хэмээх Ягаан нуурын тухай нууц

2014 оны 7 сарын 29

Хиллер нуур Австралийн баруун өмнө зүгийн Ричерч олтригийн Дунд аралд байдаг аж. Нуурын ус яагаад ягаан өнгөтэй байдаг шалтгааныг одоо болтол тайлаагүй л байна.

 

•Энэ гайхалтай гоё нуурыг Британийн харьяат, ахмад Мэтью Флиндерс Австралийн энэ нутгийг судлах үеэрээ Дунд арлыг харахаар түүний хамгийн өндөрлөг оройд гарсан 1802 онд нээсэн гэж үздэг байна.
•Нуурын усыг ямар нэг саванд хийснээс хойш хэдэн өдрийн дараа ч усны өнгө өөрчлөгддөггүй байна. 
•Нуур чулуурхаг тэгшхэн ёроолтой ажээ.
•Австралийн энэ нутаг зэлүүд, энд усан замын харилцаа байхгүй. Тиймээс жуулчид нисэх онгоцоор л ирж болно.

Хагдардаггүй өтгөн ногоон далдуу модны ойгоор солигдож, цаашнуурын нэг эргээс ердөө хэдхэн арван метрийн цаанаас Номхон далайн номин хөх ус эхэлдэг эргийн цав цагаан элсэн дунд ягаан нуур байдгийг төсөөлөөд бодогтүн.

Энэ нуур ямар нэг хайхрамжгүй аварга том хүний газарт нялж гишгэсэн асар том зажилдаг бохьтой үнэхээр төстэй. Нуур гүехэн, түүний урт нь 600 орчим, өргөн нь 250 метр.Улирлаас хамааран усны өнгө илүү хурцаас илүү хар бараан, хүрэн улаан шүрэнөнгө хүртэл нэлээд өөрчлөгддөг байна. Хиллер аралд сэлж болох бөгөөд ямар ч аюулгүй.

Нуурын ус маш давсархаг, давсны агууламж ньАвстралийн эргийн далайн усны давсны хэмжээнээс хэд дахин их байдаг.Чухамхүү тиймээс ХХ зууны эхээр эндээс хэсэг хугацаанд давс олборлож байжээ.

Дэлхийд ийм өнгөтэй хэдхэн нуур байдаг ч, Хиллер нуурыг бодвол, эдгээр нуур ягаан өнгөтэй байдаг шалтгааныг эрдэмтэд яг тогтоож чадсан байна. Давст усны Дуналиелла гэдэг маш өчүүхэн намгийн нэг онцгой төрөл үүнийг шалтгаан болж таарчээ. Гэтэл чулуурхаг, тэгшхэн ёроолтой Хиллер нууранд юу нөлөөлсөн байж болох вэ?

Онцгой төрлийн бактериуд юмуу бичил биетүүд усанд өнгө оруулдаг байх гэсэн санаа бас дэвшүүлж байсан ч,чухамхүү ямар гэдгийг эрдэмтэд тогтоож дөнгөхгүй л байгаа гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6438
0 эможи
keyboard_arrow_up