Селена Гомез бусдын найз залууг булаав

2014 оны 7 сарын 28

Селена Гомес 22 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Далайгаар зугаалах үедээ Селена, Томми Чиабра нар найз нөхдийн харилцаагаа романтик тал руу болгосон аж. Royal Yacht компанийг үндэслэгч бөгөөд эзэн Италийн бизнесмэн Томми ердөө нэгхэн сарын өмнө Портофино дахь Splendido зочид буудлын усан сан дотор жүжигчин Жессика Зортой тэврэлдэн үнсэлцэж байсан билээ.

Селенагийн түүний найз залуутай хамт авахуулсан гэрэл зургууд Зор бүсгүйг тайван суулгасангүй. Жүжигчин бүсгүй Инстаграм дээр “Миний амьдрал руу орж ирэхийг хүсэж байвал хаалга нээлттэй. Миний амьдралаас явахыг хүсэж байвал хаалга онгорхой. Гэхдээ босгон дээр битгий зогс. Чи тээг болоод байна” гэсэн үгтэй зураг тавьсан байна. Жессика бүсгүй сэтгэлээр унаад зогсохгүй найз залуудаа сонголт хийхийг шаардсан бололтой. Харин Селенагаас харилцаагаа бүрмөсөн таслаагүй байгаа Жастин Бибер Инстаграм дээр өөрийн булчинлаг биеийг гайхуулж, хэн нэгнийг "сүрдүүлсэн" гэнэм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6392
0 эможи
keyboard_arrow_up