Реппер Трэвис Скоттын тоглолтоор найман хүн амиа алджээ

2021 оны 11 сарын 09

Arslan.mn

Реппер Трэвис Скоттын арваннэгдүгээр сарын 5-нд болсон тоглолтын үеэр эмх замбараагүй байдалд үүсэж найман хүн амиа алдаж, олон хүн бэртэж гэмтсэн юм. Тэрээр амиа алдсан үзэгсдийн оршуулгын үйл ажиллагааны зардал болон бэртэж гэмтсэн хүмүүсийн эмчилгээний зардлыг даахаар болжээ.

Тоглолтын үеэр эмх замбараагүй байдал үүсэж найман хүн дарагдан амиа алдахаас гадна 25 хүн эмнэлэгт хүргэгдэж, олон зуун хүн бэртсэн юм.

Эмх замбараагүй байдлын улмаас 14-27 насны найман хүн нас барсан.

Мөн 30 настай рэппер Трэвис BetterHelp үйлчилгээтэй хамтран тоглолтын үзэгчдэд сэтгэцийн эрүүл мэндийн онлайн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхээр болсон байна.

Түүний төлөөлөгч "Эдгээр нь Трэвис маш ихээр гашуудаж, хохирогч болсон хүмүүст чин сэтгэлээсээ туслахаар төлөвлөж буй алхмуудын эхнийх нь" гэж хэвлэлд мэдээлжээ.

Арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Хьюстонд болсон тоглолтын үеэр 21 цагийн орчимд үзэгчид тайз руу тэмүүлэн түрж эхлэхэд аймшигтай үйл явдал болжээ. Тэнд байсан үзэгчдийн хэлснээр шахалдсан хүмүүс унасан нэгэн дээрээ гишгэн, амьсгалахад ч хүндрэлтэй байдалд хүрсэн бөгөөд эмх замбараагүй байдлын улмаас 14-27 насны найман хүн нас барсан байна.

Скотт мөн тоглолтын бүх үзэгчийн мөнгийг буцаан олгож байгаа бөгөөд энэ долоо хоногт Лас Вегаст болох хуваарьт тоглолтод оролцохгүй гэжээ. Даваа гарагийн байдлаар Скотт болон Astroworld-ийн зохион байгуулагчдын эсрэг арав гаруй нэхэмжлэл гаргаад байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
632562
1 эможи

keyboard_arrow_up