Хүүхдийг садар самуунд уруу татагчдыг багш нар тэргүүлж байна
Канад улсад 3 жил үргэлжилсэн мөрдлөгөөр сексийг зүй бусаар сурталчилж, порно кино хийсэн 350 гаруй хүнийг баривчилсан гэсэн тоо баримт гарчээ. Энэхүү шалгалтын явцад сексийн зүй бус үйлдэлд татагдан оролцож байсан 380 хүүхдийг аварсан байна. АНУ, Зүүн Европ болон дэлхийн хэд хэдэн оронд явуулсан уг шалгалтаар порно кино хийж, худалдаасан хэрэгтнүүдийг илрүүлсэн байна. Хүүхдийг сексийн гаж үйлдэлд уруу татсан 348 хүнийг баривчилсаны 40 нь багш, 6 нь хуулийн ажилтан, 9 нь сүмийн мөргөлч, номлогч байсан бол үлдсэн хэсэг нь эмч сувилагч нар байна гэсэн хачирхалтай дүн гарчээ. Канад, Америкт энэ төрлийн гэмт хэрэг хамгийн их гарсан бөгөөд хүүхдүүдийг порно кинонд тоглуулж, гадаадад худалдаалдаг байсан нь илэрчээ.