Сахалтай бүсгүй “МН17” онгоцныхонд зориулж дуу гаргана
“Eurovision”-ы 59 дэх удаагийн наадмын ялагч Кончита Вурст Малайзын агаарын тээврийн “МН17” онгоцны ослоор амиа алдсан зорчигчид болон багийн гишүүдэд зориулж дуу гаргахаар болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Дуучин өнгөрсөн баасан гаригт Голландын “N11” телевизэд ярилцлага өгөх үеэрээ ийнхүү ярьжээ.
Тэрбээр “Би маш их гашуудаж байна. Үхэл дэлхийн хүн төрөлхтөнд заналхийлж эхэллээ. Би “МН17” онгоц осолдсон гэдгийг мэдээд өөрийн эрхгүй дуу зохиомоор санагдсан. Энэ дууны үг харуусал, уй гашуу, нулимс яагаад би болдог тухай өгүүлэх болно. Бурхан та бүхнийг өршөө” гэж хэлжээ. Сэтгүүлч дуучнаас Алжирийн “MD-83” онгоцоор амиа алдсан 116 зорчигчийн тухайд асуухад “Би одоо л мэдэж байна. Бас “МН17” онгоцноос гадна Алжирийн онгоц осолдож ийм олон хүн амиа алдсан юм уу. Гэртээ очоод “Google”-ээс энэ талаар мэдээлэл хайхаас” хэмээн хэлж уучлалт хүсчээ.