НОТЛОГДСОН: АНУ-д нэг өдөрт 6200 хос хуримлаж, 99 хувь нь бал сараа тэмдэглэдэг
Хурим хурим бас дахин хурим... Америкийн нэгдсэн улсад /АНУ/ өдөрт 12400 залуу ганц бие эрх чөлөөт амьдралдаа баяртай гэж хэлээд хуримладаг байна. Бас л гайхам тоо байгаа биз. Та эргэлзэж байж ч болох юм. Америкчууд чинь эрх чөлөөтэй байх дуртай ард түмэн, залуу насандаа сурч аялж мөрөөдөж явдаг л баймаар юм гэж бодож байна уу? Магадгүй таны зөв. Учир юу гээч гэрлэж байгаа 6200 хосын гэрлэлт бүгд анхны гэрлэлт биш байдаг. Гэрлэгсдийн гурван хүн тутмын нэг нь ахин гэрлэж байдаг гэнэ. Энэ сонирхолтой судалгааг Хуримын Мэргэжилтний Олон улсын холбоо АНУ-ын тооллогын товчоотой хамтран саяхан хийжээ. АНУ-д өдөрт хэдэн хос хуримладаг, сүйт бүсгүйн дундаж нас, хуримд уригдсан зочдын дундаж тоо гээд маш сонирхол татам судалгааг танд танилцуулж байна...
АМЕРИК ХУРИМЫН СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД
- АНУ-д жилд 2,3 сая хос гэрлэдэг байна. Нэг өдөрт 6200 хос хуримлаж гэр бүлээ батлуулдаг.
- АНУ-ын сүйт бүсгүйн дундаж нас 25 байдаг бол гэрлэгсдийн дундаж нас 26 байдаг гэнэ.
- Хуримд уригдсан зочдын тоо дунджаар 178 байна.
- Гэрлэж байгаа хүмүүсийн гуравны нэг нь дахин гэрлэж байдаг ажээ.
- Жилд дунджаар 72 тэрбум америк доллар зөвхөн хуримд зарцуулагддаг байна.
- Хуримын дундаж ханш 20,000 америк доллар.
- Жилд 19 тэрбум америк долларыг хуримын бэлэг авахад зарцуулдаг.
- Харин бал сард 8 тэрбум америк долларыг зориулдаг гэнэ.
- Хосууд дунджаар 200 орчим зочин хүлээж авдаг.
- Ихэнх зочид 70-80 америк долларын хооронд бэлэг өгдөг байна.
- Хуримаа хийсэн шинэхэн хосуудын 99 хувь нь бал сараа тэмдэглэдэг.
- Амралтын өдрөөр гэрлэх нь энгийн өдрүүдээс 3 дахин их байдаг.
- Гэрлэгсдийн 40 хувь нь АНУ-даа зорчиж бал сараа тэмдэглэдэг бол үлдсэн 60 хувь нь гадагшаа аялж бал сараа тэмдэглэдэг байна.
- Бал сарын үргэлжлэх хугацаа ихэвчлэн 7-9 хоног үргэлжилдэг.
- Хосуудын хамгийн ихээр очиж бал сараа өнгөрүүлдэг газрууд нь Лас Вегас, Хавай, Карибын тэнгисийн орнууд, Ямайка зэрэг багтдаг байна.
- Хуримын сүйт бүсгүйн 35 хувь нь хүчин төгөлдөр паспорттай гэнэ.
- Хуримын 80 хувь нь сүмд зохион байгуулагддаг.
- АНУ-д зургаан сарыг хурим хийхэд хамгийн тохиромжтой сар гэж үздэг. Түүний араас 8,9,10 сарууд орно.
Hurim.mn