Бразил улс Христийн хоёр дахь аварга хөшөөгөө босгож байна

2021 оны 4 сарын 12

Бразил улсын хоёр дахь том хот Рио де Жанейрод “Christ the Redeemer” (Аврагч Христ) нэртэй 38 метр өндөр хөшөө байдаг билээ.

Arslan.mn

Энэ нь дэлхийд гуравт орох өндөр Христийн хөшөө юм. Тэгвэл Бразилын өмнөд хязгаарын Энкантадо хотод үүнээс таван метр өндөр (43 метр) ижил төстэй хөшөөг босгож байна.

2019 онд босгож эхэлсэн хөшөөнд өнгөрсөн долоо хоногт толгой, гарыг нь залгажээ.

Хөшөөг санаачилсан орон нутгийн улс төрч Адроалдо Конзатти өнгөрсөн сард Covid-19 өвчний хүндрэлээр нас барсан юм байна.

Хөшөөнд $350,000 зарцуулж байгаа бөгөөд энэ оны сүүлээр ашиглалтад орох ажээ. Зардлыг хувь хүмүүс, байгууллагуудын хандиваар босгосон байна.

Алдалсан гарын урт 36 метр хүрэх хөшөө нь дотроо лифттэй, цээжин хэсэгтээ алсыг харах тавцантай байх гэнэ.

Өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн өндөр Христийн хөшөө Индонезийн Сулавесид байдаг ба 52.55 метр өндөр юм. Түүний дараа орох 52.5 метр хөшөө Польшийн Свебодзин хотод байдаг.

Гэхдээ эдгээрээс өндөр Ариун Мария, Буддагийн хөшөөнүүд дэлхий даяар хэд хэд бий.

 

Эх сурвалж: BBC

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625392
1 эможи

keyboard_arrow_up