Гүнгийн ахайтан дахин жирэмсэлжээ

2014 оны 7 сарын 24

Кайт дахин жирэмсэлжээ

Гүнгийн ахайтан Кэйт Миддлтонтой олон жил нөхөрлөж байгаа Жессика Хэй хэмээх эмэгтэй Кэйтийг дахин жирэмсэлсэн талаар ам алджээ. Түүний Яриагаар бол хос хоёр ирэх сараас албан ёсоор мэдэгдэл хийх гэж байгаа тухай ч хэлээд амжсан аж. Тэрбээр уг мэдээллийг баттай эх сурвалжаас сонссон бөгөөд Австралийн шар хэвлэлд мөн л энэ тухай ярьсан байна. Жессика 2012 онд Кэйтийг анхны хүүхдээ төрүүлэх гэж байгаа сенсацийг хааны гэр бүл олон нийтэд мэдэгдэхээс өмнө мэдэгдэж байсан юм. Юутай ч энэ мэдээлэл үнэн бол хааны гэр бүлийн гишүүн нэгээр нэмэгдэх нь ээ. Хунтайжийн гэргий Кэйт 2013 оны 07-р сарын 23-нд Лондон хот дахь гэгээн Мэригийн эмнэлэгт төрж 3,6 кг хүүтэй болсон билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6198
0 эможи
keyboard_arrow_up