Хан хүү Жорж есөн сартайдаа анхны албан ёсны айлчлалаа хийнэ
Их Британийн ирээдүйн хаан, гурав дахь үеийн угсаа залгамжлагч, Кэмбрижийн хунтайж Жорж Александр Луи ирэх сард буюу есөн сартайдаа анхны албан ёсны айлчлалаа хийх гэж буй талаар Кенсингтоны ордноос мэдээлжээ. Тэрээр хэдэн сарын өмнө айлчлалын бүрэлдэхүүнд багтаж, Их Британийн хамгийн залуу болон олны анхаарлыг хамгийн их татсан төлөөлөгчөөр нэрлэгдээд байсан хатан хаан буюу эмэг эхийнхээ зөвшөөрлийг авснаар баталгаажих ёстой байсан юм. Эцэст нь хатан хааны зөвшөөрлийг авснаар Жорж хунтайж ирэх сард аав Кэмбрижийн гүн Уильям, ээж гүнгийн ахайтан Кэтрин нарынхаа хамт Австрали, Шинэ Зеландад айлчлахаар болсон байна. Хоёр дахь үеийн угсаа залгамжлагч түүний эцэг Уильям хунтайж тус бүс нутагт дөрвөн удаа албан ёсны айлчлал хийж байсан бөгөөд анхны буюу 1983 оны айлчлалынхаа үед мөн есөн сартай байжээ.