4 настай охиныг зээлийн барьцаанд авч, хоёр жил шонд гинжлэн хорьжээ

2014 оны 7 сарын 23

Камбоджийн Кемарак Пумин хотын нэгэн иргэн бяцхан охиныг барьцаанд авсан төдийгүй яг нохой шиг гинжилж орхидог байжээ. Тэндхийн оршин суугч 60 настай эр энэ талаар цагдаад мэдээлснээр энэ аймшигтай явдал олон нийтийн хүртээл боллоо.

Цагдаа нар, нийгмийн ажилтнууд өнгөрсөн амралтын өдөр модон байшинд очиж шалгатал бяцхан охиныг шагайгаар нь шонд гинжилж, бас цоожилсон байв. Түүнийг 2 жилийн турш өдөрт 8 цагийн турш ингэж гинжилж, тамлаж байсан аж. Охин их ангаж цангасан үед өөрийн шээсээ уусан гэж ярилаа.

Охины төрсөн ээж анх хүнээс мөнгө зээлээд түүнийг барьцаанд орхижээ. Мөнгө хүүлэгч ажилдаа явахдаа 4 настай охиныг гинжилж, орхидог ажээ. Өглөө 7 цагаас оройн 17 цаг хүртэл өдөржин гинжлээд, цайны цагаараа ирж нэг тавьдаг гэнэ.

Цагдаагийнхан энэ хэргийн төлөө хэнийг ч шийтгэсэнгүй, мөнгө хүүлэгчийг баривчилсан ч тавиад явуулжээ. Мөнгө хүүлэгч эмэгтэй "Би түүнийг гэрээс гарч яваад усанд живэх буюу төөрч магадгүй гээд гинжилж байсан” гэж өөрийгөө өмөөрсөн байна. Тэр гэрээсээ 1 км зайтай газарт ферм дээрээ ажилладаг аж.

Охиныг одоо нийгмийн ажилтнууд асаргаанд авсан бөгөөд сайн эмчилгээ хийх шаардлагатай гэнэ. Охины төрсөн ээж “Би түүнд хайртай. Гэвч надад түүнийг харж асрах хүн байхгүй. Би ажилдаа явдаг” гэж ярьсан байна. Камбоджийн ядуу гэр бүлд хүүхдийн эрхийг зөрчих явдал элбэг гардаг гэж сэтгүүлчид бичжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6158
0 эможи
keyboard_arrow_up