Ослоос хамгаалдаг МАЛГАЙ бүтээжээ

2019 оны 12 сарын 04

Arslan.mn

Дугуйчдад зориулсан автоматаар хийлэгддэг малгайг эрдэмтэд бүтээсэн байна. Гэхдээ энэ нь хүнийг  цас, бороо, салхинаас биш осол гэмтлээс хамгаалах зориулалттай юм байна.Хэрэглэгчийг ослоос хамгаалах хэрэгслийн дотор талд  хүний биеийн хөдөлгөөнийг хянаж бүртгэдэг мэдрэгч, цахилгаан төхөөрөмжийг суулгасан аж. Мөн бүртгэгдсэн мэдээллийг боловсруулдаг болон энэ юүдэнг хийлдэг системийг идэвхжүүлдэг компьютерийн программаас бүтдэг байна. Энэ төхөөрөмж нь дугуйчны секундэд 200 дахин хийдэг хөдөлгөөнийг бүртгэдэг. Мөн  ослын үед  0.1 секундэд толгойг нь бэртэхээс хамгаалсан малгайг хийлэхээс гадна ослын тухай мэдээллийг гэр бүлийнхэнд нь илгээдэг байна.

Ослоос дугуйчныг хамгаалдаг системийг Европын нийгэмлэгийн дүрмээр болон олон улсын байгууллага, судалгааны төвүүдийн зөвшөөрсөн нотолгоо, судалгаагаар үр дүнтэй болохыг баталсан байна. Тухайлбал, Шведийн судалгааны хүрээлэн, АНУ-ын Станфордын их сургууль, Германы нийгмийн даатгалын Фолксам компани туршсан аж.

Шведийн компаниас мэдээлснээр Станфордын их сургуульд хийсэн туршилтаар хамгаалалтын систем нь ослын үеэр  хүмүүсийг гэмтэхээс бүтэн  хамгаалдаг байна. Энэ малгайг бүтээсэн “Ховдинг” компанийн захирал Фредрик Карлинг “Дугуй унадаг хотын иргэдэд зориулсан хэрэглэхэд амархан, хэмжээг нь тохируулж болдог хамгаалалтын  малгайны гурав дахь загварыг Шведэд гаргасан. Мөн утасгүй холболт, технологийн хөгжил дэвшлийг ашигласан” гэж ярьжээ. Тэрээр энэ малгайны эхний хоёр болон шинэ загварыг ойролцоогоор 185 мянган дугуйчин хэрэглэдэг. Үүнээс 4000 гаруй нь ослын үеэр хийлэгддэг малгайн тусламжтайгаар аврагдсан болохыг онцолжээ. Харин шинэ загварыг гаргахдаа эхний хоёр загварыг хэрэглэсэн хүмүүсийн  санал болон дугуйчдын гаргасан ослын талаарх мэдээллийг судалснаар  тэдний аюулгүй байдал, тав тухтай байдлыг нэмэгдүүлэхийн тулд  зарим сайжруулалтыг хийсэн аж. Тухайлбал, зайныхаа цэнэгийг удаан барьдаг, USB кабелиар хоёр цагт тутамд цэнэглэдэг болсон байна. Ингэснээр дугуйчин хамгаалалтын малгайг 15 цаг гаруй хэрэглэх боломжтой болсон байна. Мөн ухаалаг утастайгаа bluetooth-ээр холбодог болсон аж. Дугуйчин туулсан зам, малгайныхаа зайны цэнэгийг хянахаас гадна үйлдвэрлэгч дугуйчид илүү их замын хөдөлгөөнд оролцож байгаа болон осол их гардаг газрын талаар мэдээлэл цуглуулах боломжтой юм байна. Энэ системийг ухаалаг утастай холбосноор онцгой тохиолдолд автоматаар дугуйчны гэр бүл, найзуудад осол болсон газрыг заасан мессежийг илгээх юм байна.

Х.Оюунболд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611203
0 эможи

keyboard_arrow_up