УЛС ОРОНД: Эмэгтэйчүүд нүдний шил зүүх эрхийнхээ төлөө тэмцэж байна

2019 оны 11 сарын 21

Холбоотой Зураг

Япон улсад эмэгтэйчүүдийг ажлын байран дээр нүдний шил зүүхийг хоригложээ. Зарим байгууллагууд шил зүүх нь "хүйтэн сэтгэгдэл төрүүлнэ", "найрсаг биш, хэт ухаантай, эмэгтэйлэг бус харагдана"гэх зэрэг шалтгаанаар эмэгтэй ажилтнууддаа шил зүүхийг зөвшөөрдөггүй аж. Дээрх дүрмийг худалдааны төв, гоо сайхны салон, агаарын тээврийн компани зэрэг ихэвчлэн үйлчилгээний байгууллагууд хэрэгжүүлж, эмэгтэй ажилтнуудаа ялгаварлан гадуурхаж байгаа аж. Хачирхалтай нь уг хориг нь эрэгтэй ажилтнуудад хамаарахгүй юм байна.

Үүнээс үүдэн Twitter олон нийтийн сүлжээнд хэрэглэгчид #GlassesAreForbidden гэсэн хэштаг хэрэглэн эсэргүүцлийн аян эхлүүлж, хоригийг буулгахыг ажил олгогчдоос шаардаж байна. Нүдний шил зүүх нь хувь хүний эрхээс гадна наад захын хэрэгцээ тул энэхүү аяныг цааш нь түгээж тухайн хоригийг цаашид хэрэгжүүлэхээс сэргийлэх зайлшгүй шаардлагатай гэж хүмүүс үзжээ. "Эргэн тойрны эрэгтэй хамтран ажиллагсад нь нүдний шил зүүж ажлаа хийж байхад ямар ч эмэгтэй хүн нүдний шил зүүх эрхээ булаалгах ёсгүй" хэмээн олон нийт эсэргүүцэж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
610782
2 эможи

Зочин
2019-11-22 03:53
keyboard_arrow_up