Селена Гомезын шинэ дуу Хейлигийн дургүйг хүргэсэн үү

2019 оны 11 сарын 19

Селена Гомез, Хейли Болдуин нарын зөрчилдөөн

Селена Гомезыг шинэ уран бүтээл  болох  "Lose You To Love Me" дуугаа хуучин найз залуу Жастин Биберт зориулсан гэдэг. Харин Биберийн шинэхэн эхнэр Хейли Болдуинын уг дуунд үзүүлсэн хариу үйлдэл олон хүмүүсийн дургүйг хүргэсэн байна. Хейли "I'll kill you"(Би чамайг алах болно) хэмээх дууг инстаграмынхаа сторид оруулжээ. Уг дуу олон талаараа дуучин руу чиглэсэн утгатай гэж хүмүүс үзэн Хейлиг буруутгасан байна. Харин Селена түүнийг эсэргүүцсэн фэнүүдээсээ "эелдэг байхыг" хүсчээ.

Селенагийн шинэ дуу гараад удаагүй байтал Хейли инстаграмдаа Summer Walker -ын “I’ll Kill You” дууг постолсон нь хүмүүс түүнийг Селена руу халдаж байна гэж үзэхэд хүргэсэн ба тэрээр огт тийм зүйл байхгүй гэж үгүйсгэсэн юм. 

"Одоо энэ утгагүй зүйлээ зогсоо, өгөөд байх хариу алга, энэ бүгд чинь зүгээр л тэнэг хэрэг" хэмээн  Just Jared сайтад хэлсэн байна. Түүний уг мэдэгдлийн дараа Гомез фенүүддээ онлайнаар хэн нэгэн рүү дайрч давшлахгүй байхыг уриалсан видео байршуулжээ. "Энэ дууг хүлээж авсанд талархаж байна. Гэсэн хэдий ч би адилхан эмэгтэй хүнээ муулдаг эмэгтэй хүний талд зогсож чадахгүй. Би хэзээ ч тийм үйлдэл гаргахгүй" гэж хэлэв.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610693
2 эможи

Зочин
2019-11-20 05:20
keyboard_arrow_up