Селена Гомес шинэ цомгоо Жастин Биберт зориулсан уу?
Дуучин Селена Гомес дуу хөгжмийн ертөнцдөө буцаж ирснээ мэдэгдлээ. Түүний гаргасан “Чамайг хайрлахын тулд чамайг алдсан” нэртэй шинэ цомогтой холбоотой цуурхал дэгдээд байна. Учир нь ихэнх шүтэн бишрэгч нь цомгийнхоо нэрийг хуучин найз залуу Жастин Биберт зориулсан хэмээн үзэж байгаа аж. Селена Гомес шинэ цомог гаргасан талаар инстаграммдаа бичиж, хар цагаан зурагаа тавьжээ. Үүнийг нь цахим орчинд Селена Гомесийг дагадаг зарим шүтэн бишрэгч нь Жастин Бибертэй хуримаа хийсэн зурагаа Хейли Бибер инстаграммд тавьсны хариу гэж бодсон байна. Дуучин бүсгүй үүний өмнөх дууны цомгоо дөрвөн жилийн өмнө гаргаж байсан юм. Түүний шүтэн бишрэгчид өнөөдрөөс худалдаанд гарах шинэ цомгийг нь тэсч ядан хүлээж байгаа аж.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
2019.10.23 № 210 (6177)