FORBES: Хамгийн өндөр орлоготой жүжигчнээр Д.Жонсон шалгарчээ
2019 оны 8 сарын 23
АНУ-ын жүжигчин, продюсер Двэйн Доуглас Жонсон оны хамгийн өндөр орлоготой жүжигчнээр шалгарсан гэдгээ "Форбс" сэтгүүл мэдээллээ.
Тэрбээр өдгөө 47 настай бөгөөд 12 сарын хугацаанд 89.4 сая ам.долларын орлого олж, өнгөрсөн жилийн жагсаалтын хоёрдугаар байраас нэг рүү үсэрчээ.
Харин жагсаалтын хоёрдугаарт, Крис Хемсворт 76.4 сая ам.долларын орлогоороо бичигдсэн бол гуравдугаарт 66 сая ам.долларын орлого олсон Роберт Дауни, дөрөвдүгээрт Болливудын од Акшай Кумар /65 сая ам.доллар/, Жеки Чан /58 сая ам.доллар/ нар бичигджээ.
Эх сурвалж: thewrap.com
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
607163
0 эможи
Зочин
2019-08-23 11:27
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс