“Жеймс Бонд”-н бугуйн цагийг дуудлага худалдаанд оруулна
2019 оны 8 сарын 15
Өнөөдөр алдарт “Жеймс Бонд” цувралд ашиглагдаж байсан Rolex брэндийн бугуйн цагийг дуудлага худалдаагаар худалдаалхаар болжээ. Тус цаг нь Submariner 6538 загвар бөгөөд алдарт "Dr.No"-н бүтээл ажээ.
Rolex Submariner 6538 загварыг “Thunderball” болон “From Russia With Love” зэрэг ангиудад нь ашиглаж байсан ба дуудлага худалдааг АНУ-н Калифорни мужийн Монтерейд зохион байгуулсахаар болжээ.
Цагны анхны үнэ 280 мянган доллар ба сайн чанарын ган эдлэл цуглуулагчид тус цагийг кинонд ашиглагдаагүй байсан ч 150-280 мянган доллараар үнэлэгдэх байсан гэж үзэж байгаа аж. Учир нь тус цаг нь өөрөө 1958 оны бүтээл бөгөөд ган хийц цуглуулагчдын хувьд цуглуулгыг нь чимэх маш сайхан бүтээл болох юм байна.
Эх сурвалж: flipboard.com
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
606835
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс