Дэлхийн анхны гэрэлтдэг торгоор хувцас урлажээ
2019 оны 7 сарын 26
Гунмагийн түүхэн торгоны үйлдвэрт дэлхийн анхны гэрэлтдэг торгыг бүтээжээ. Профессор Осаму Шимомурагийн нээсэн онцгой флюресцент уураг нь энэхүү боломжийг олгосон юм. Энэ нээлтээрээ тэр 2008 оны Нобелийн химийн шагналыг хүртжээ.
Энэхүү уургаар хооллосон амьд организмууд өөрөөсөө гэрэл цацруулдаг байна. Эхэндээ хулгана, туулай, гахай гэх зэрэг амьдтад туршиж байсан ба усны эх үүсвэр дэх бохирдлыг илрүүлэх зорилгоор аквариумд хэрэглэж, зах зээлд борлуулж байжээ.
Ингээд энэхүү уургаар хэд хэдэн амьтдыг өөрчилсний эцэст хүр хорхой дээр туршиж үзсэн байна. Гэрэлтдэг торгоны утсаар нэхсэн тэрхүү торгоор дизайнерууд гайхалтай загваруудыг бүтээж эхэлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
606145
1 эможи
Зочин
2019-07-26 15:22
янзтай
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс