Алдарт хос кино бүтээнэ

2014 оны 7 сарын 21

Холливудын алдарт хос Анжелина Жоли, Брэд Пит нар "Тэнгисийн эрэгт" нэртэй шинэ киног хамтарч бүтээхээр болжээ. Энэ киног АНУ-ын "Universal Pictures" кинокомпань  санхүүжүүлэх болсон аж. Өмнө нь энэ хос 2005 онд "Смитийн гэр бүл" киног хамтран хийж байсан юм. Энэ удаа киноны зохиолыг  39 настай Анжелина Жоли өөрөө бичээд зогсохгүй өөрөө найруулах гэнэ. Харин түүний нөхөр Брэд Пит киноны продюсерээр ажиллах юм байна. Зураг авалт ирэх сарын сүүлээр Мальтад эхлэхээр болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6046
0 эможи
keyboard_arrow_up