“Хар Нүх”-ний бодит зургийг үзүүллээ

2019 оны 4 сарын 11

Arslan.mn

Өчигдөр бол астрономийн шинжлэх ухааны хувьд түүхэн өдөр боллоо. Учир нь EHT (Event Horizon Telescope) төслийн эрдэмтэд “хар нүх” хэмээх сансрын биетийн гэрэл зургийг анх удаа буулгаж чадсанаа хүн төрөлхтөнд үзүүллээ.

EHT төсөл нь дэлхий даяар байрлах олон телескоп дурангуудын хүчийг нэгтгэн манай нарны аймгийг багтаадаг Сүүн зам (Тэнгэрийн заадас) галактикийн цөмд орших супер масстай хар нүхний зургийг авч чадсан гэх урьдчилсан мэдээлэл байгаа.

Шинэ нээлтийг танилцуулах хэвлэлийн хурал Бельги улс дахь Европын Судалгааны Зөвлөлийн байранд зохион байгуулагдах бөгөөд Чилийн Сантьягод испани хэлээр, Шанхай хотод мандарин хэлээр, Токио хотод япон хэлээр, Тайваний Тайпэйд мандарин хэлээр, Вашингтонд англи хэлээр ижил хэвлэлийн хурлууд зэрэг зохион байгуулагдах ажээ.

Одоогоос 100 гаруй жилийн өмнө нэрт эрдэмтэн Альберт Эйнштэйний дэвшүүлж байсан онол ийнхүү батлагдаж байгаа юм. Тэрээр сансрын уудамд хар нүх оршдог, энэ нь унтарсан одноос бий болдог, хэрвээ унтарсан од нь хангалттай том масстай, өндөр нягтралтай бол асар их татах хүч бүхий хар нүхийг үүсгэдэг гэж таамаглалаа бичиж байжээ.

26,000 гэрлийн жилийн алсад орших сансрын нууцлаг биетийн дүрсийг та дараах видео шууд дамжуулалтаас үзнэ үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
2
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
602140
8 эможи

Зочин
2020-03-03 16:04
Цогтхуяг
2019-04-11 10:13
техникийн дэвшил биднийг шинэ орон зайд аваачхад алхам алхмаар дөхсөөр л байна
keyboard_arrow_up