ЦУВРАЛ 7: Ерөнхийлөгчийн машин - НИДЕРЛАНДЫН ВАНТ УЛС
Энэ удаагийн цувралаар Нидерландын Вант улсын Төрийн тэргүүний унааг онцолж байна. Нидерланд улсыг олон жил эмэгтэй хүн толгойлж байсан бөгөөд саяхан Хатан Хааны хүү Вилла Александр залгамжлан авсан байна.
Тус улс газар тариалан, ачаа тээврийн салбарыг өндөр хөгжсөн бөгөөд үүний тод жишээ нь 16 дугаар зуунаас одоог хүртэл Европ тивийн усан тээвэр, түүн дээр тулгуурласан худалдаа наймааны салбарт голлох үүрэг гүйцэтгэсээр байгаагаас харж болно. Мөн улс хооронд холбосон хурдны замыг 1950-аад оноос сайтар хөгжүүлсэн нь улсын хөгжилд өндөр ач холбогдол өгч байна.
Нидерланд улсын хааны гэр бүл аль 1908 оноос хойш авто машин хэрэглэж эхэлсэн бөгөөд одоогийн хаан Александ тусгай захиалгаар хийлгэсэн Audi A8L загварын машин унадаг.
Эх сурвалж: cardoctor
|