КЕЙЛИ ЖЕННЕР: Би өөрийнхөө хүчээр тэрбумтан болсон

2019 оны 3 сарын 25

Холбоотой Зураг

Өдгөө 21 настай Кейли Женнерийг Форбес сэтгүүлийнхэн "өөрийнхөө хүчээр амжилтад хүрсэн бүх цаг үеийн дэлхийн хамгийн залуухан тэрбумтан" хэмээн өргөмжлөөд буй.

Түүний хөрөнгө саяхан $1 тэрбумд хүрсэн бөгөөд үүнтэй холбогдуулан Кайли сэтгүүлийн 2019 оны Тэрбумтнууд нэршилтэй тусгай дугаарын нүүрэнд гарчээ. Женнер өөрийн гурван жилийн өмнө үүсгэн байгуулсан Kylie Cosmetics компанийн 100% эзэмшдэг ба түүний компани өнгөрсөн онд $360 саяын борлуулалтыг хийсэн байна.

Interview Germany сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр Кейли "Би Kylie Cosmetics-ийг үүсгэн байгуулахаасаа өмнө олон нийтэд танигдан олон шүтэн бишрэгчтэй болсон байсан. Гэхдээ би 15 наснаасаа хойш эцэг, эхээсээ мөнгө аваагүй. Энэхүү компанийг үүсгэн байгуулахдаа би 100% өөрийнхөө хөрөнгийг ашигласан. Үүгээрээ ч би их бахархдаг" хэмээн хэлжээ. 

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601439
2 эможи

keyboard_arrow_up