Хиймэл оюун ухааны тусламжтайгаар хулгай хийх гэж буй хүнийг урьдчилан мэдэх боломжтой боллоо
Хиймэл оюун ухааныг ашиглан хулгай хийх гэж байгаа хүнийг хулгай хийхээс нь өмнө мэдэх боломжтой болжээ.
Японы “Ваак” гэх гарааны бизнес хүний биеийн хэлэмжийг хяналтын камераар ажиглаж хулгай хийхээр завдаж байгаа хүнийг илрүүлэх программ зохион бүтээжээ. Өөрөөр хэлбэл толгой, гарын хөдөлгөөн, нүдний харц гэх мэтийг ажиглаж дүгнэлт хийх чадвартай юм байна. Хиймэл оюун ухааныг ашиглаж хүн төрөлхтөн автомат жолоодлоготой автомашин зохион бүтээж байсан бол харин одоо үүнийг илүү өндөр түвшинд хүргэж, муу зүйлийг сэдэж байгаа хүнийг үйлдлээр нь тодорхойлж, барих боломжтой болж байгаа ажээ.
Дэлхий даяар жижиглэн худалдааны салбарт гардаг хулгайн хэрэг 2017 онд нийт 34 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан байна. Тиймээс хиймэл оюун ухааныг ашиглан хулгайн хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс жижиглэн худалдааны салбарынхан энэ технологид 200 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ.
Эх сурвалж: bloombergtv.mn
|